Friday, April 13, 2007

Free Web Site Counter
Web Counter
"Эрүүл мэнд"Энэ асуудал хүн бүрийн анхаарлын төвд байх ёстой зүйл гэж боддог.Эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд хүмүүс эрүүл мэндээ хамгаалах нь зөв хооллолт,хувцаслалт,эрүүл ахуйн дадал хэвшил ямар байхаас маш их шалтгаалдаг.Эх сурвалжаас үзэхэд Монголчуудын дунд бөөр шээс дамжуулах замын өвчин зонхилон тохиолддог байна.Дороосоо даарах нь өвчин үүсэх үндсэн шалтгаан болно.Зүйрлэвэл:Өвлийн хүйтэнд гэрийн хаяа шуугаад дотроос нь гал түлэхтэй адил юм.Уг өвчнөөр өвчлөхгүй байх боломж бидэнд бий.Яаж сэргийлэх вэ?Юуны түрүүнд дулаан хувцаслах хамгийн чухал.Хүйтэнд чийг татахааргүй дулаан гутал өмсөж,аминдэмээр баялаг хүнс хэрэглэн,шингэн зүйл ихээр уух хэрэгтэй.Хэрэв бөөр чинь өвддөг бол дур мэдэн эм уух хэрэггүй.Эм нь нэг талаар эм боловч нөгөө талаар химийн бодис шүү дээ.Эмчид үзүүлэн шинжилгээ өгсөний дараа ямар эмийг яаж уух талаар уух эмээ мэдэж авах хэрэгтэй.Зарим эм цусанд агуулагдаж тодорхой хугацааны дараа үйлчилдэг бол зарим нь бие организмд кумляци буюу хуримтлал үүсгэн биеэс зайлуулагдаж чадалгүй бусад эрхтэнээ хордуулдаг.

0 Comments:

Post a Comment

<< Home