Friday, April 13, 2007

Free Web Site Counter
Web Counter
"Эрүүл мэнд"Энэ асуудал хүн бүрийн анхаарлын төвд байх ёстой зүйл гэж боддог.Эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд хүмүүс эрүүл мэндээ хамгаалах нь зөв хооллолт,хувцаслалт,эрүүл ахуйн дадал хэвшил ямар байхаас маш их шалтгаалдаг.Эх сурвалжаас үзэхэд Монголчуудын дунд бөөр шээс дамжуулах замын өвчин зонхилон тохиолддог байна.Дороосоо даарах нь өвчин үүсэх үндсэн шалтгаан болно.Зүйрлэвэл:Өвлийн хүйтэнд гэрийн хаяа шуугаад дотроос нь гал түлэхтэй адил юм.Уг өвчнөөр өвчлөхгүй байх боломж бидэнд бий.Яаж сэргийлэх вэ?Юуны түрүүнд дулаан хувцаслах хамгийн чухал.Хүйтэнд чийг татахааргүй дулаан гутал өмсөж,аминдэмээр баялаг хүнс хэрэглэн,шингэн зүйл ихээр уух хэрэгтэй.Хэрэв бөөр чинь өвддөг бол дур мэдэн эм уух хэрэггүй.Эм нь нэг талаар эм боловч нөгөө талаар химийн бодис шүү дээ.Эмчид үзүүлэн шинжилгээ өгсөний дараа ямар эмийг яаж уух талаар уух эмээ мэдэж авах хэрэгтэй.Зарим эм цусанд агуулагдаж тодорхой хугацааны дараа үйлчилдэг бол зарим нь бие организмд кумляци буюу хуримтлал үүсгэн биеэс зайлуулагдаж чадалгүй бусад эрхтэнээ хордуулдаг.

Sunday, November 26, 2006

Free Web Site Counter
Web Counter
Hi намайг Ариунаа гэдэг би Говьсүмбэр аймгийн харьяат.Манай аймгийн тухай хүмүүс сайн мэдэхгүй байж болно тиймээс би нутгийнхаа тухай бага боловч мэдээлэл өгье гэж бодлоо. Дундговь,Төв,Хэнтий,Дорноговь,Дорноговь аймгуудтай хил залган оршдог зам харилцаа дэд бүтэц сайн хөгжсөн аймаг юм.Нутгийн онцлог гэвэл:Тойргийн 20-д сумыг зангидсан Боржигон хошууны төв бөгөөд үлгэр домогт гардаг Чойрын хийд,Сүмбэр уул,Оцол Сансар уул,Малхын тал нь аймгийн нэрийн хуудастай салшгүй холбоотой.Мөн Домогт Хэрлэн гол Сүмбэр сумын нутгаар 30-д км урсдаг.УБ-с 200 гаруй км зайд оршдог тал хээрийн бүс юм.Монгол хүний хөдөлмөр,ур ухаанаар нээгдсэн Шивээговийн уурхай нь говийн болон төвийн томоохон дулааны станцуудыг нүүрсээр хангадаг.Манай алдартнууд:МУГЖ Галсантогтох,МУСГЗ Иштавхай,МУ арслан Азжаргал г.м олон хүний нэрийг дурьдаж болно.

Thursday, November 23, 2006

Free Web Site Counter
Web Counter
k;lk;l;l;
Free Web Site Counter
Web Counter